Энхсаран тусгаарлалтад байсан 81 хүнийг өнөөдөр нүүлгэн шилжүүллээ. Тэднээс авсан урьдчилсан шинжилгээгээр коронавирусний халдваргүй гэж гарсан учраас эрсдэлийн голомт болсон тус сувиллаас яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Тусгаарлалтад байсан 81 хүнийг Dream зочид буудалд байрлуулсан байна. Өвчлөлийн голомт болоод байгаа Энхсаран сувиллын талаарх мэдээллийг мэдээллийн сангаас устгаж амжсан талаар эх сурвалж хэлж байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)