Улсын Онцгой комиссын даргын шуурхай хуралдаан болж, гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. Тус хуралдааны үеэр УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Хуралдаанаар долоон асуудал хэлэлцсэн. Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хэрэгжилтийн явцыг ярилцлаа. Шадар сайд 17 цагаас бүх шатны онцгой комиссын дарга нартай цахим хурал хийнэ.
Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан бөгөөд ПСР-аар нягталж байгаад 17 цагаас ЭМЯ-наас мэдээлэл хийнэ. ПСР шинжилгээний хариу сөрөг гарах магадлалтай. Дархан-Уул аймагт 4500 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 7 хүнд эерэг гарсан. Харин тэдгээр хүмүүст ПСР шинжилгээ хийхэд сөрөг гэсэн хариу гарч, үгүйсгэгдсэн" гэлээ.
Б.Баатар