Манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Үүнтэй холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын үед хэвийн ажиллах 13 байгууллагын автомашинд тусгай зөвшөөрөл олгохоор болсон билээ. Тэгвэл УОК-ын өнөөдрийн хуралдаанаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Учир нь тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх, хэт олноороо зөвшөөрөл авахыг хүсэх зэрэг асуудал гарсан байна. Тиймээс эл асуудлыг судалж, тогтоосны дараа дахин шийдэхээр болсон байна. Харин нэн шаардлагатай ажлаар явж байгаа иргэдийг зөвхөн ажлын үнэмлэхээр автозамын хөдөлгөөнд оролцуулна гэдгийг УОК-оос мэдээллээ.
Б.Баатар