ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр 11:00 цагаас хойш 17:00 цаг хүртэл голомтот халдварын ойрын хавьтлын 56 хүнд шингжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Улаанбаатар хотын батлагдсан голомтын тохиолдол ес, ойрын хавтлын тохиолдол найм. Ойрын хавьтлын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Одоогоор 348 хүнээс 76 хүний шилжилгээ хийгдсэн. Мөн хоёрдогч хавьтал болох 2000 гаруй хүний шинжилгээ хийхээс 400 гаруй хүнд шинжилгээ хийгдсэн. Нийт 348 ойрын хавьтлаас 272 хүнд нь шинжилгээ хийгдсэн байгаа. Сэлэнгэ аймагт ажиллаж буй багийн мэдээллээр 181 хүнд түргэвчилсэн тестийн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар Монгол Улсад батлагдсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй" гэв.
Б.Баатар