Ковид-19" цар тахлын энэ цагт иргэд олон хоног хөл хорионд байснаар амьжиргаа нь уруудаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас 242 мянган айл өрхөд 4,8 тэрбумын хүнсний талон олгосон билээ.
Мөн халамжийн мөнгө авдаг иргэдэд 288 мянган төгрөгийг олгосон бол маргаашаас хүүхдийн 100 мянган төгрөгийг данс руу нь шилжүүлэхээр болжээ. Угтаа бол энэ мөнгийг сар бүрийн 20-ны өдөр олгодог байсан ч иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс наашлуулан хэд хоногийн өмнө олгохоор болсон нь энэ юм.
Сэтгэгдэл (1)