Эрчим хүчний сайд үүрэг даалгавар өгсний дагуу цахилгааны төлбөрөө барагдуулаагүй, эсвэл үлдэгдэлтэй айл өрхийн цахилгааныг хөл хорионы үeд хязгаарлахгүй байх шийдвэр гарчээ.
Мөн УБЦТС төрийн өмчит хувьцаат компанийн үйлчилгээг үнэ төлбөргүй болгосон байна. Тодруулбал,хэрэглэгчдийн дуудлагаар үзүүлдэг цахилгааны гэмтэл засвар зэрэг төлбарт үйлчилгээг үнэ төлбөргүй болгосон байна. Энэхүү үйлчилгээ нь 3000-48000 төгрөгийн хооронд байдаг аж. Харин үйлчилгээ үнэ төлбөргүй ч гаргасан матeриалын зардлыг хөл хорионы цуцалсны дараа тухайн иргэнээс нэхэмжлэх юм байна.