ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах “Нийслэлд батлагдсан болон сэижгтэй тохиолдлын явсан маршрутын дагуу үзвэр үйлчилгээ, супермаркет, их, дээд сургуулийн хичээлийн байр, дотуур байр, айл өрх зэрэг нийт 60 гаруй цэгт хариу арга хэмжээний найман баг 30 гаруй мянган га талббайд эцсийн халдваргүйтгэл хийж халдвар дамжихаас сэргийлэн ажиллалаа.
Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувий хэвшлийн тусгай зөвшөөрөлтэй ариутгал халдваргүйтгэл хийдэг компаниудыг мэргэжил, арга зүйгээр ханган үйлчилгээний байгууллагуудад халдваргүйтгэл хийн ажиллаж байна.
Халдвар голомтлон гарсан “Энхсаран” сувиллын III байр, тэнд байсан 80 гаруй иргэдийг бусад тусгаарлах байр руу шилжүүлэн татсантай холбоотойгоор үлдсэн гурван байранд эцсийн халдваргүйтлийг хийсэн. Халдварас сэргийлэхэд халдвар дамжих замыг таслан зогсоох нь чухал.
Манай байгууллага сүүлийн гурван өдөр 1500 гаруй хүнд шинжилгээ хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.
Сэлэнгэ аймагт явуулын лаборатори өглөөний 04.00 цагт шинжилгээ хийхээр явсан.
Иргэдээ хандаж хэлэхэд гэртээ чийгтэй цэвэрлэгээ сайн хийх, гадагш гарч ирээд маскаа зөв зүүх, гэртээ орж ирээ маскаа энд тэнд тавихгүй байх зэрэгт онцгой анхаарахгүй бол халдвар дамжих эрсдэлтэй. Бүх нийтээрээ хамтран ажиллавал халдварыг цааш тархаахгүй байж чадна” гэлээ.
А.Сүх