Нийслэлийн хэмжээнд өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч байгаа билээ.
Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой бөгөөд шинжилгээний хариугаа өөрийн регистрийн дугаараар www.119.mn сайтаас авах юм байна.