Ойрын өдрүүдэд хоёр аймагт газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Тодруулбал Ховд аймгийн Дарви сумын Хармай багийн “Жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 9 км-т, 2020.11.16-ны өдрийн 06:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.
Мөн Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн “Сүүжийн-Ам” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т, 2020.11.15-ны өдрийн 04:05 цагт /04:55 цагт/ 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (1)