Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотын халдварын хавьтлын 445 хүнийг илрүүлж, шинжилгээнд хамруулсан. Эхний хавьтлын шинжилгээнүүдийг давтан шинжилгээний хариу гарсан. Улаанбаатарт батлагдсан тохиолдол 10. Эдгээр хүмүүс нь хоорондоо хамраал бүхий ойрын хүмүүс. Харин хоёрдогч хавьтал болох 5652 хүний хавьтлын тохилдлоос халдвар илрээгүй.
Сэлэнгэ аймагт халдварын батлагдсан тохиолдол бүхий голомтод 4 тохиолдол байгаа. Үүнийг Сэлэнгэ аймгийн багц халдвар гэж нэрлэж байгаа. ОХУ болон Европын холбооны улсад бүртгэл нэмэгдсэн учраас ачаа тээвэр, ТИР машины жолоочоос халдварын тохиолдол нэмэгдэх болсон зэрэг агаар тусал, ахуйн холбоотойгоор халдвар авсан шинэ голомт гэж үзэж байгаа. 200 гаруй хүнийг шинжилж үзэхэд 4 тохиолдол батлагдсан.
Үүнээс үүдэж, төмөр замаа дагасан халдвар болох Дарханд нэг тохиолдол бүртгэгдсэн.
Төмөр зам дагасан халдвар дээр Сэлэнгэ аймагт хоёр баг ажиллаж байгаа. Ойрын хавьтлыг тогтоож 26 мянган хүн амыг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа. Бүх зүйл хяналтад орж эхэлж байна" гэв.
Б.Батчимэг