ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол илэрсэн учраас аймгийн төв Сүхбаатар сум болон Алтанбулаг суманд хатуу хөл хорио тогтоосон. Долоо хоногийн хугацаанд халдварын тархалтыг зогсоохоор ажиллаж байна. Ойрын сумдаас хүч нэмэгдүүлэн ажиллах шийдвэр гарсан. Явуулын хоёр лабораториор шинжилгээг хийж байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлгийг тусгай горимд шилжүүлүүлсэн. Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн учир энд мөн хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийгээд байгаа. Иргэдэд шинжилгээ хийх ажил үргэлжилж байна.
Нийслэлд хөл хөдөлгөөн ихсэх хандлагатай байгаа учраас иргэд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед онцгой анхаарч гэртээ байхыг хүсч байна. Хөдөлгөөн ихсэх нь хавьтлын голомтыг тогтооход хүндрэл учруулж байгааг ойлгохыг хүсье" гэв.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (1)