УБЦТС ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Р.Дагданаас цар тахлын энэ цагт эрчим хүчний салбар ямар арга хэмжээ авч ажиллах талаар тодрууллаа.
-Эрчим хүчний салбар цар тахлын энэ үeд иргэд рүүгээ чиглэсэн ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Эрчим хүчний сайдын үүрэг даалгавраар бүх нийтээр бэлэн байдлын зэрэгт шилжсэн эн цагт иргэддээ дэм болох үүднээс цахилгааныг нь хязгаарлахгүйгээр болсон. Тодруулбал, цахилгааны мөнгөө төлөөгүй,төлөх боломжгүй,өмнө өртэй байсан айл өрхийн цахилгааныг таслахгүй гэсэн үг.
-Мөн цахилгааны гэмтэл засварын үйлчилгээг үнэ төлбөргүй болгосон гэсэн. Энэ үнэн үү?
-Манай газраас гэмтэл засварын бүхий л үйлчилгээг үнэгүй болгосон. Энэхүү үйлчилгээнүүд талаасаа хамаарч 3000-48000 төгрөг байдаг. Харин цахилгааны утас солилоо гэхэд манай талаас матeриал гардаг. Үүний зардлыг хорионы цуцалсны дараа иргэдээс нэхэмжлэх юм. Гол нь үйлчилгээ үнэгүй гэсэн үг.
-Энэхүү шийдвэрийг хэдийг хүртэл үргэлжлүүлэх вэ?
Хөл хорионы хэзээ цуцална тэр хүртэл гэж ойлгож болно.
-Төдөн айл өрх цахилгааны өртэй гэсэн судалгаа бий юү?
-Байлгүй яахав. Одоогоор дүүрэг дүүрэгт нь нэгтгэж байна. Удахгүй тодорхой болно. Айл өрхийн цахилгааныг хязгаарлахгүй гэлээ. Энэ нөхцөлд эрчим хүчний салбарт ямар хүндрэл үүсдэг вэ? Төлбөрөө төлөхгүй айл өрхийн тоо огцом нэмэгддэг талтай. Гэхдээ иргэд ухамсраараа захимаар төлбөрөө төлөөсэй гэж уриалж байна.
У.Тэргэл