УОК-ын мэдээллийн үеэр ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэн худалдаа эрхлэгч байсан. Үүнтэй холбогдуулан тухайн газрын үйлл ажиллагааг зогсоож, Дархан хот тэг зогсолт хийсэн. Цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна.
Дархан-Уул аймаг 88 мянган хүн амтай. Үүнээс одоогийн байдлаар 10 гаруй мянган хүнд шинжилгээ хийсэн.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хөдөлгөөн нэмэгдсэн байна. Иргэддээ дахин санлуухада бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед аль болох гэрээсээ гарахгүй байх, мэргэжлийн байгуулагуудын өгсөн зөвлөмжийг дагахыг хүсэж байна" гэлээ.
А.Сүх