Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт гарсан халдварын голомт хаанаас эхлэлтэй талаар мэргэжлийн байгууллагууд судалж буй.
Тэгвэл дотоодод халдварласан анхны тохиолдол Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочийн явсан маршруттай холбодуулан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт халдвар тархсан байж болзошгүй хэмээн Улсын онцгой комиссоос дүгнэжээ.
УОК-н өгсөн мэдээллээр одоогийн байдлаар Дархан-Уул аймагт хатуу хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд аймгийн хэмжээнд тэг зогсолт хийж халдварыг хумих арга хэмжээ авч байгааг онцолсон. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар зэрэг сумдын иргэдийг нийтээр нь шинжилгээнд хамруулахаар болсон талаар мэдээлсэн билээ.