Эрүүл мэндийн яамнаас коронвирусний нөхцөл байдлын талаар 17.00 цагийн мэдээг танилцууллаа.
Өнөөдөр 11.00 цагийн мэдээллээс хойш дахин нэг тохиолдол нэмэгдэж, батлагдсан тохиолдол 435 боллоо. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өвчлөл Улаанбаатар, Дархан, Сэлэнгэд бүртгэгдсэн.
Сүүлд нэмэгдсэн тохиолдлын хувьд Дархан-Уул аймагт өглөө түргэвчилсэн оношлуураар эерэг гэж гарсан байсан. PCR шинжилгээгээр дахин эерэг гэж гарлаа.
Энэ хүний ойрын хавьтал 62 хүнийг илрүүлэн тандалт, судалгаа хийж байна. Мөн төмөр зам дагуу аймгуудад тандалт, судалгаа явуулна. Өнөөдрийн байдлаар сайн дураар 6764 хүн түргэвчилсэн шинжилгээгээр оношлуулаад байна. Ингэхдээ иргэд цаг авах шаардлагатай"-г онцоллоо.
А.Сүх