Эрүүл мэндийн яамнаас коронвирусний нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай мэдээ хүргэлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Халдварын голомтоос 831 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
Үүнд Найрамдал зуслангийн 156 хүүхдийн шинжилгээ багтсан. Сэлэнгэ аймагт таван тохиолдол эерэг гарлаа. Үүнийг дахин баталгаажуулна. Энэ нь өмнө нь түргэвчилсэн тестээр эерэг гарсан 22 шинжилгээ юм.
Ингээд Монголл Улсад батлагдсан тохиолдол 440 боллоо. Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гарсан.
Одоогоор эмчлэгдэж, эдгэрсэн тохиолдол 329 байна. Нийслэлд 10 тохиолдлыг илрүүлэн эмчилж байна. Энэ сарын 10-17-ны хугацаанд Сэлэнгэд 9, Дарханд 1 нийт дотоодын халдвар 20 боллоо. Тиймээс төмөр зам дагуух аймаг, сумдын иргэд өөрсдийн биеийг ажиглаж, сайн дураараа шинжилгээнд хамрагдах боломжтой" гэв.
А.Сүх