Сэлэнгэ аймагт түргэвчилсэн тестээр оношлуулсан 22 хүний шинжилгээ эерэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл PCR-н давтан шинжилгээгээр таван хүнээс халдвар илэрчээ. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн төмөр замын дагуу ажиллаж байгаа иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд хяналт тавьж шаардлагатай бол эрүүл мэндийн байгууллагад хандан шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
А.Сүх