Энэ сарын 15-наас хойш 21 цэгээр дамжуулан 217 тн нөөцийн мах борлуулжээ.
Нийслэлийн хэмжээнд хүн амын махны хэрэгцээг хангаж, махны үнийг тогтворжуулах, иргэдийг олноор нь худалдаа үйлчилгээний газарт цуглуулахгүй байх зорилгоор нөөцийн махны худалдааг зургаан дүүрэгт зохион байгуулахаар шийдвэр гарч худалдаа 4 дэх өдрөө үргэлжилж байна.
Нөөцийн махны хэрэгцээ эрэлт өндөр байгаа тул борлуулалтын цэгийн тоог 12 байснаас 21 болгон нэмэгдүүлсэн. Маргаашаас дахин 2 цэгийг нэмэхээр болжээ.