Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Сүхбаатар аймгийн нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орно.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 19-нөөс ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 21-нд нутгийн зүүн хэсэг, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь, талын нутгаар, 21, 22-нд тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.