Говьсүмбэр аймагт коронавирусний нэг тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал,
Аймаг даяар хатуу хөл хориог тогтоож бүх үйлчилгээний байгууллагууд 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны 14:00 цагаас 0 /тэг/ зогсолт хийнэ.
Аймгийн замын хөдөлгөөнийг 100 хувь хаана.
Аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээр болсон байна.
Мөн Говьсүмбэр аймагтт гарсан тохиолдлыг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг өчигдөр хяналтад авсан бөгөөд тус тохиолдолын хавьтлыг тогтоох зорилгоор аймгийн хэмжээнд тэг зогсолт хийж байгаа юм байна.
Б.Баатар