Эрүүл мэндийн яамнаас 17.00 цагийн ээлжит мэдээллээ танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11.00 цагийн мэдээллээс хойш 556 хүнд шинжилгэээ хийлээ.
Нэг хүний шинжилгээгд халдвар илэрсэн. Энэ нь эмнэлгийн ажилтан байна.
Мөн Дархан-Уул аймагт дөрөв, Сэлэнгэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд юм. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 473 боллоо" гэв.
А.Сүх