Эрүүл мэндийн яамнаас 17.00 цагийн ээлжит мэдээллээ танилцууллаа.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Зарын чанартай мэдээлэл иргэддээ дуулгамаар байна.
Энэ сарын 8-нд Соёлын төвд "Эмоци" продакшны тоглолт үзсэн хүмүүс шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байна. Учир нь тоглолт үзсэн хүмүүс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд юм.
Тиймээс дараах эгнээнд суусан хүмүүс яаралтай шинжилгээнд хамрагдана уу. Тодруулбал, 10-16 дугаар эгнээний 23-46 дахь суудалд суусан хүмүүс холбогдож шинжилгээ өгнө үү.
Шинжилгээ өгөхгүй хойроглох, худал мэдүүлэх үе гарч байна. Ирэхгүй байх нь халдварын голомтыг тэлэх эрсдэлтэй учраас иргэддээ итгэж байна" хэмээн учирласан юм.
А.Сүх