ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Цахим орчноор илт худал мэдээлэл тараасан 44 үйлдлийг шалгаж, 6 иргэнийг 500 мянган төгрөгөөр торгож, 21 төрлийн хууль бус контентыг устгуулсан. Мөн улсын хилийг дотогш 17 км татсан гэх худал мэдээллийг шалгаж байна.
Гар дээрээс худалдаа эрхэлж байсан 11 этгээдийг 100 мянган төгрөгөөр торгож, 8 тээврийн хэрэгслийг саатуулан 11 фэйсбүүк хаягийг устгуулсан. Мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэргийн шинжтэй 75 үйлдлийг илрүүлсэн ба 24 иргэнийг 100 мянган төгрөгөөр торгож, 27 тоглоомын үйл ажиллагааг зогсоосон" гэв.
Сэтгэгдэл (2)