Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул өнөөдрөөс гурван хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо. Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөв, ес, 26 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоох тухай дүүргийн Засаг даргын захирамж гарсан байна. Энэ хүрээнд тухайн хороодын замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.
Б.Баатар