2020 оны арваннэгдүгээр сарын 15 ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд,онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн алба хаагчид тодруулбал, эрсдэлт голомтод ажиллаж байгаа албан хаагчдад 10 тэрбум төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан. Энэ дагуу дээрх албаны албан хаагчдад урамшуулал олгосон гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хэллээ.