Модны үнэ өссөнөөс сайжруулсан түлш түлэх боломж муудаж байна. Өдрөөс өдөрт сэрүүсч байгаа энэ үед айл өрхөд сайжруулсан түлшний хэрэглээ нэмэгдэж байна. Сайжруулсан түлшний хангалт хэвийн байгаа ч айл өрхийн худалдан авах чадвар муудаж байгаа аж. Үүнтэй зэрэгцэн шуудай модны үнэ эрс нэмэгдэж өнөөдрийн байдлаар 8000 төгрөгт хүрчээ.
Өмнө 4500-5000 төгрөгөөр худалдаалж байсан модны үнэ эрс өссөн нь хэрэгцээтэй холбоотой аж. Учир нь, сайжруулсан түлшийг түлэхийн өмнө заавал мод хийх хэрэгтэй. Тодруулбал, сайжруулсан түлш модгүйгээр асахгүй. Тиймээс хэрэгцээг дагаад модны үнийг үндэслэлгүйгээр хоёр дахин өсгөсөн ШӨХТГ анхааралдаа авахыг иргэд хүсч байна.
Сэтгэгдэл (1)