Баянзүрх дүүргээс сонгодсон Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг, Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Х.Булгантуяа нарын гишүүд дүүргийнхээ Онцгой комисст мөнгөн болон эд материалын тусламж үзүүлжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн цахим хуудастаа "Хүрэлцээ муутай байгаа ариутгалын бодис, маск, халуун хэмжигч, хүнсний зүйлс гээд нэн шаардлагатай зүйлсээр болон мөнгөн дэмжлэг өгч иргэд, онцгой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсдээ онцгой анхаарал хандуулж байна.
Гэхдээ 362'000 хүн амтай дүүрэгт нөхцөл байдал амаргүй байна. Дүүргийн маш олон иргэд зах худалдааны төвийг түшиглэн өрхийн амьжиргаагаа залгадаг байсан бол бүрэн зогслоо. Дүүргийн 4, 9-р хороонд халдвар бүртгэгдэж хөл хорионы маш хатуу дэглэмд шилжлээ. Тиймээс та бүхнээс УОК-т уламжлах санал хүсэлт байвал надад comment эсвэл chat бичээрэй. Би өдөр бүр УОК-т уламжлан ажиллах болно.
Иргэд минь онц байдалд онцгой сонор сэрэмжтэй байж, орон гэртээ аюул халдвараас хол, бие биеэ хайрлан хүндэтгэж, амар төвшин байгаарай" гэжээ.