Эрүүл мэнийн яамнаас 17.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сэлэнгэ аймагт 11.00 цагийн мэдээллээс хойш нийт 53 хүнд шинжилгээ хийхэд 13-д нь халдвар илэрлээ. Дархан-Уул аймагт 11, Сэлэнгэд 41, Дорноговь аймагт нэг, Говьсүмбэр аймагт нэг нийт 85 тохиолдол бүртгэгдээд байна.
Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 518 боллоо. ХӨСҮТ-д 176 хүн эмчлүүлж байгаа бол 182 хүн ажиглалт тандалтад байна. Халдварын голомт үүссэн таван аймаг, Уаанбаатар хотод тандалт судалгаа үргэлжилж байна" гэлээ.
А.Сүх