Тээвэр зууч, карго үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дараах зөвлөмжийг хүргүүлжээ. Үүнд:
- Үйл ажиллагаа эхлэхээс 2-3 цагийн өмнө ажлын байр, карго тээврийн автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ачаа тээшийг ариутгалын тусгай зөвшөөрөл бүхий компаниар гадаргуугийг ариутгал, халдваргүйтгэлийг нэг бүрчлэн хийлгэх
- Зөвхөн амны хаалт зүүсэн үйлчлүүлэгчийг нэвтрүүлэх бөгөөд тухайн обьектод нэвтрэхээс өмнө гарыг халдваргүйжүүлэн, биеийн халууныг хэмжиж тэмдэглэл хөтлөх зэрэг халдвар хамгааллын дараах дэглэмийг баримтлан ажиллахыг зөвлөжээ.