ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны мэдээллийнх үеэр нэгэн зар дуулгасан юм. Тэрбээр "Иргэддээ хандан нэгэн зар дуулгая. 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний 17:00 цагаас 11-ний 03:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Арслантай гүүрний баруун хойно, Багшийн хөгжлийн ордны чанх хойно байрлах "Говь гурван сайхан" буюу GGS караокегоор үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80086829 утсаар зөвлөгөө, зөвлөмж авна уу" хэмээсэн юм.
Ташрамд өгүүлэхэд Улаанбаатар хотод буй голомтын хавьтал тус газраас үйлчлүүлсэн гэдэг нь маршрутаар тогтоогдоод буй. Тиймээс дээрх газраар үйлчлүүлсэн иргэд хавьтал болсон байхыг үгүйсгэхгүй хэмээн үзэж байгаа аж.
Б.Баатар