Дорноговь аймгийн Айраг суманд төмөр замын нэг ажилчнаас коронавирусний халдвар илэрсэн билээ. Дорноговь аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж энэхүү тохиолдлын хавьтал болох хүмүүсийн шинжилгээний хариу гартал Айраг, Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд, Сайншандад тэг зогсолт хийх шийдвэр гаргажээ. Дорноговь аймаг нь төмөр замын хамгийн олон зөрлөгтэй аймаг бөгөөд 3200 орчим хүн төмөр замд ажилладаг байна. Тэдгээр хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тэг зогсолтын үед мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудаас бусад бүх байгууллагын үйл ажиллагаа, иргэн, аж ахуй нэгжийн үйлчилгээг зогсоожээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)