Дорноговь аймгийн Айраг суманд төмөр замын нэг ажилчнаас коронавирусний халдвар илрээд буй. Халдвар илэрсэн төмөр замчин нь Дархан-Уул аймагт болсон төмөр замчдын спортын тэмцээнд оролцсон бөгөөд Говьсүмбэр аймагт халдвар авсан нь тогтоогдсон иргэнтэй хамт нэг багт тоглосон хүн байжээ.
Тухайн иргэний явсан маршрутыг эхний байдлаар гаргаад байгаа аж. Тодруулбал, Халдвар авсан иргэн нь Дархан-Уул аймгаас гарч, Улаанбаатар хотод ирж "Ганзам" зочид буудалд буудалсан байна. Улмаар тус буудлынхаа хажуугийн минимаркетаар үйлчилүүлж, тухайн өдрийнхөө орой Замын-Үүдийн галт тэргээр Айраг сумандаа очжээ. Тэрбээр эхнэр, хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг бөгөөд гэр бүлийн гишүүд, галт тэргээр хамт зорчсон иргэд зэрэг ойрын хавьтлын хүмүүсийг нь тусгаарлалтад авч, тандалт шинжилгээ хийж байгаа аж.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)