Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Коронавирусний халдвараар дэлхийн 218 орны 55.9 сая хүн өвчлөөд байна. Манай улсын хувьд 555 тохиолдол бүртгэгдээд байн. Энэ нь нийслэл болон таван аймагт пластер багц болон бүртгэгджээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 19-нд 3625 хүнд шинжилгээ хийсэн. Сэлэнгэ аймагт 466 хүнд шинжилгээ хийснээс халдвар илрээгүй.
Сүүийн үед бүртгэгдээд байгаа голомтод 37 хүнээс халдвар илэрсэн. Тодруулбал, Дархан-Уул аймагт тав, Сэлэнгэд 10, Замын-Үүдэд дөрөв, Улаанбаатарт 15 хүний сорьцоос халдвар илэрлээ.
Өчигдөр батлагдсан тохиолдлууд ямар нэгэн хэлбэрээр халдвар бүртгэгдсэн бүс нутагаар зорчсон, үйл ажиллагаанд оролцсон хүмүүс байна. Тиймээс тоглолт үзсэн, караоке үзсэн хүмүүс эрүүл мэндийн баайгууллагад хандаж шинжилгээ өгмөөр байна” гэлээ.
А.Сүх