Төвлөрсөн 3 хогийн цэг, хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 17 ААНБ-ын хог хаягдлын тээвэрлэлтэд НМХГ-аас шалгалт хийж байна.
Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 1688 тн хог хаягдал хүлээн авч 2169 тн хаягдлыг булж устгасан.
2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар хог хаягдлыг тээвэрлээгүй, зориулалтын бус газар хаясан нийт 58 зөрчил илэрч, тээвэрлэлтийн компаниудад мэдэгдэж, газар дээр нь 45 зөрчил буюу 77 хувийг арилгуулсан байна.