Сэлэнгэ аймгийн Онцгой комисс мэдээлэл хийлээ.
Тус аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил "УОК-ын өгсөн чиглэлийн дагуу хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн. Сүхбаатар суманд 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн тус сумын болон Алтанбулаг сумын иргэдийг шинжилгээнд хамруулахаар гурав дахь өдрөө ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд түлээ нүүрс хүргэлтээр, бэлэн мөнгө дамжуулахгүй байх үүднээс ундны ус үнэгүй өгч эхэлсэн. Орон нутгийнхаа 17 сумын Засаг даргатай цахимаар хуралдаж, үүрэг даалгавар өгөөд байна.
Тусгаарлах байранд 283 иргэн байна. Тусгаарлах байранд цагдаа хүчний байгууллага ажиллаж байгаа.
Одоогийн байдлаар Сүхбаатар сумын 9772 иргэн шинжилгээнд хамрагдаад байна" гэлээ.
Алтанбулаг, Сүхбаатар сумын иргэдийн 60 гаруй хувь нь түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагджээ.
А.Сүх