ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эмоци продакшны тоглолт үзсэн, GGS караокегоор үйлчлүүлсэн иргэдээс сүүлийн батлагдсан тохиолдлууд гарч байна. Тиймээс дээрх газраар үйлчлүүлсэн иргэд коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна"
ОБЕГ-ын Дэд дарга Б.Ууганбаяр “Улаанбаатар хотод тохиолдол илэрч байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс тандалт судалгаа хийж, хавьтлуудыг тогтоохоор ажиллаж байна. Дахин сануулж хэлэхэд иргэд өөрсдөө ирж шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна. Тодруулбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд Эмоци продакшны тоглолт үзсэн иргэд, 2020 оны арваннэгдүгээр 9-ний өдрийн 17:00 цагаас 11-ний өдрийн 03:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Арслантай гүүрний баруун хойно байрлах Говь гурван сайхан буюу GGS караокегоор үйлчлүүлсэн иргэд Эрүүл мэндийн яамны 119 болон ХӨСҮТ-ийн 80086829 , 92263888, 92268517 дугаарт яаралтай холбогдож, шинжилгээнд хамрагдахыг сануулж байна" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)