Ковидтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх Эрүүл мэндийн яамны 119 дугаарт хоногт 2399 дуудлага ирсэн байна. Үүнээс 21.7 хувь нь УОК-ын шийдвэртэй холбоотой, 36.7 хувь нь урьдчилан сэргийлэх чиглэлээр, 20.3 хувь нь сэжигтэй ойрын хавьтлын талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авчээ.
Та бүхэн ковид-19-той холбоотой зөвлөгөө, мэдээллийг 24 цагийн турш үнэ төлбөргүй 119 дугаарт холбогдон мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.