Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт энэ сарын 18-наас 20-нд үргэлжлэн шуурсан цасан шуурганд иргэн малтайгаа уруудаж төөрчээ.
Сумын онцгой комисс болон хилчид шуурхай хамтран ажилласны үр дүнд дээрх төөрсөн иргэнийг хилийн зурвас хавьд аварч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.