Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 1688 тн хог хаягдал хүлээн авч 2169 тн хаягдлыг булж устгасан. 2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар хог хаягдлыг тээвэрлээгүй, зориулалтын бус газар хаясан нийт 58 зөрчил илэрч, тээвэрлэлтийн компаниудад мэдэгдэж, газар дээр нь 45 зөрчил буюу 77 хувийг арилгуулсан байна.
Хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилчдын биеийн халууныг өдөр бүр шалгаж бүртгэл хөтөлж хэвшсэн ба сэжигтэй тохиолдол илрэхэд тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна.
Мөн нэг удаагийн хамгаалах хувцас, бээлий, маскаар ханган ажиллаж байгаа боловч Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ, Чингэлтэй ТҮК, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Сонгинохайрхан тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, Тээвэр үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын нэг удаагийн хамгаалах хувцасны нөөц багатай байна гэж НМХГ-аас мэдээллээ.