Эрүүл мэндийн яамнаас 17.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ЭНэ сарын 16-нд халдвар бүүртгэгдсэнээс хойш 9639 хүнийг илрүүлэн тандалт судалгаа хийсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “11.00 цагийн мэдээлээс хойш 426 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс Сэлэнгэ амагт хоёр хүнээс халдвар илэрчээ. Халдварын голомтод нийт 122 тохиолдол бүртггэдсэн байна. Монгол Улсад батлагдсан тохиолдол 557 боллоо.
Өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр хүн эдгэрч гарлаа.
ХӨСҮТ- 213 хүн эмчлэгдэж байна. Хөнгөн 180 хүн, хүндэвтэр нэг хүн байна. Ингээд Улаанбаатарт 33, Сэлэнгэд 53, Дарханд 16, Дорноговь аймагт зургаа, Говьсүмбэр аймагт нэг тохиолдол бүртгэгдээд байна.
Түүнчлэн караокеноос улбаатай халдварын тоо 18 болоод байна. Үүнтэй холбоотойгоор нэг орцны 60 гаруй иргэнийг шинжлэхэд зургаан айлаас нь илэрсэн. Тиймээс энэ сарын 9-нд караокенд орсон хүмүүс эрүүл мэндийн байгуулагуудтай холбоо барина уу.
Мөн сум дамжсан тэмцээнд зохион байгуулснаас халдвар дамжсан байна” гэлээ.
А.Сүх