Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн мэдээлээс хойш 426 хүнд шинжилгээ хийхэд Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол илэрчээ.
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс үзвэр үйлчилгээ үзсэн, энэ сарын 9-нд караокед орсон иргэдийг яаралтай холблгдож шинжилгээнд хамрагдаач, энэ нь халдварын тархалтыг хумихад чухад нэмэр болох талаар удаа дараа анхааруулсан ч иргэд хойрог хандаж байгаа аж.
Тодруулбал, "Говь гурван сайхан" караокеноос улбаатай халдварын тоо 18 болоод байна.
Үүнтэй холбогдуулан нэг орцны 60 гаруй иргэнийг шинжлэхэд зургаан айлаас нь халдвар илэрчээ.
Та өвдвөл бид өвдөнө. Бид өвдвөл бүгд өвдөнө. Хэрэв та үзвэр үзсэн, караокегоор үйлчлүүлсэн бол эрүүл мэндийн байгууллагынханд үнэн зөв мэдээлэл өгч, хандана уу.
А.Сүх