Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2020 оны 11 дүгээр сарын 22-ноос 11 дүгээр сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
22-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 22, 25-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө нийт нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.