Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдөр 17:00 цагаас хойш 21 шинэ халдвар нэмэгдэж, нийт халдварын тоо 578 боллоо.
Халдвар өнөөдрийн байдлаар нийслэлд болон Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь гэсэн зургаан газар өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна. Сүүлийн үед өвчний шинж тэмдэг амт үнэр мэдрэхгүй байх, бие арзайх, өндөр халуурах, булчин өвдөх, толгой өвдөх, эргэх, дотор муухай оргих зэргээр илэрч байна. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрсэн иргэд 1800-0119, 323002, 119 дугаарт холбогдож, мэдээлэл, зөвлөгөө авах шаардлагатай.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа "2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд нийт 3701 хүнийг шинжилгээнд хамруулсан. Өчигдөр 17:00 цагаас хойш 21 тохиолдол нэмэгдэж, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 578 боллоо.
Дотоодын халдвар өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон таван аймагт бүртгэгдсэн. Тодруулбал, Улаанбаатарт 5, Сэлэнгэ аймагт 5, Дорноговь аймагт 6, Орхон аймагт 4, Говьсүмбэр аймагт 1 тохиолдол нэмэж бүртгэгдлээ" гэв.
Б.Баатар