Коронавирусний халдвар аваад эмчлэгдсэн иргэдийн хувьд ямар эмчилгээ хийж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Олон улсын жишгээр ДЭМБ-ын зөвлөж буй эмчилгээний удирдамжийн дагуу эмчилгээ хийж байгаа. Үр дүн нь ч гарч байна. Ингэхдээ эхлээд вирусний эсрэг эмчилгээг хийж, вирусний дөрвөн төрлийн эмийг хэрэглэж байна. Мөн дархлаа дэмжих эмчилгээ болон хүндэрсэн тохиолдолд антибиотик эмчилгээ хийж байгаа. Өвчилсөн хүмүүс 14-28 хоног эмчлэгдээд гарч байна. Халдвар авсан хүнийг эрт илрүүлэх тусам эмчилгээний үр дүн сайн байгаа нь батлагдсан" гэлээ.
Б.Баатар