Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил “Өнөөдрийн байдлаар Сүхбаатарт 13485, Алтанбулагт 1717, Мандал суманд 3483, Баянгол суманд 214, Сайханд 429 иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрагдаад байна. Харин шинжилгээнд хамрагдаагүй иргэн өөрт аль болох ойр байршилд очиж шинжилгээ өгөх үүрэгтэй гэдгээ ухамсарлаж, иргэний үргээ биелүүлэхийг уриалж байна.
Аймгийн хэмжээнд зочид буудал найм, дотуур байр тав нийт 16 ажиглалтын байр бий болгож 252 хүнийг ажиглалтад хамруулаад байна. Одоогоор 12 эмч, мэргэжилтэн хяналт тавин ажиллаж байгаа.
Түргэвчилсэн оношлуулаар Сүхбаатар суманд найм, Мандал суманд хоёр тохиолдол бүртгэгдлээ.
Аймгийн Онцгой комисс хүн амд халдварын тархалтын байдлыг тогтоох, цаашид дэлгэрүүлэн алдахгүй байхад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол өмнөх өдрийнхөөс 19-өөр нэмэгдэж 77 боллоо. Эдгээрийн 41 нь түргэвчилсэн оношлуураар үлдсэн нь ойрын хавьтлаас илэрсэн” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)