НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Тохиролд 2020 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 34,226,375 баримт хамрагдсан юм. Үүнээс
Үндсэн тохирлын дугаар: 56770184
- 30 мянган төгрөгийн азтан - 30,712
- 100 мянган төгрөгийн азтан - 3,055
- Нэг сая төгрөгийн азтан - 302
- Гурван сая төгрөгийн азтан - 27
- Таван сая төгрөгийн азтан - 4
- 30 сая төгрөгийн 1 азтан тодорлоо. Ингэснээр дээрх хугацаанд худалдан авалт хийж, баримтаа бүртгүүлсэн 34,101 иргэн азтан болов.
Энэ удаагийн тохирлын супер сугалааны шагналын сан 40 сая төгрөг байлаа.Супер тохирлын дугаар: 35770402 байв. Энэ удаагийн тохирлоор супер шагналын эзэн тодорсонгүй.