Хөвсгөл аймгийн Мөрөн суманд коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан байна. Тиймээс 24 цагийн хугацаатай тэг зогсолт хийх шийдвэр гаргажээ. Энэ хугацаанд PCR шинжилгээний хариуг баталгаажуулах бөгөөд иргэдээс шинжилгээ авах аж. Хатуу хөл хорио 22.00 цаг хүртэл хэрэгжүүлэх юм байна. Харин PCR шинжилгээний хариу эерэг гарвал хөл хориог цааш үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэнэ нь гэдгийг тус аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Хөвсгөл аймгийн цагдаагийн дарга, дэд хурандаа Д.Дашням "Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой төрийн байгууллагууд 15 хүртэлх хувиар ажиллаж, бусад байгууллага хөл хорионы дэглэмийг сахина. Хүнсний зах, дэлгүүрүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллах ёстой" гэв.
Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр "Бид сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээг Дархан-Уул аймагруу илгээсэн байгаа. Хариу 24 цагийн дараа гарах учраас иргэд тайван байж, халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)