Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн хэмжээнд коронавирусний халдварын нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7505 иргэнийг коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан.
Тодруулбал, 6505 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилсэн бол 1005-ийг нь PCR шинжилгээнд хамруулахад 12 хүн коронавирусний халдвартай болох нь тогтоогдоод байна. Коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээг Баянзүрх дүүрэгт 15 цэг дээр авч байгаа. Ойрын хугацаанд дөрөв, аравдугаар хорооны 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай байна. Иймд тухайн хорооны оршин суугчид 19001063 дугаараас зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээлэл авна уу” гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (3)