Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүргийн 35 мянган хүнд багцлан шинжилгээ хийнэ. Өмнөх 30 гаруй мянган хүнд хийсэн шинжилгээгээр халдвар илрээгүй нь голомтод бүсээс бусад газар халдварыг алдаагүй байгаагийн нотолгоо болно.
Сүүлийн тохиолдол Сонгинохайрхан дүүрэгт гарсан. Энэ хүнийг энэ сарын 20-нд тусгаарласан байсан. Халдвар гармагц хавьтал, хавьтлын хавьтлыг тогтоож шуурхай ажиллаж байна" гэлээ.
А.Сүх