Улсын онцгой комиссийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд тусгаарлан ажиглах 28 байранд 1607 иргэн, орон нутагт 32 байранд 692 иргэн, улсын хэмжээнд нийт 2299 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Өчигдөр 146 иргэнийг тусгаарлан ажиглах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн Онцгой Комисстой хамтран гүйцэтгэсэн. Гэрийн тусгаарлалтад байх хугацаа 14 хоног байна. Гэртээ гарсан иргэдийг гар утсан дахь аппликейшнээр дамжуулан хянана. Мөн халдвар хамгааллын дэглэм баримтлах талаар баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан" гэдгийг тодотголоо.
Б.Бат